ДЭЛХИЙН ГЭР АХУЙН ЦАХИЛГААН БАРААНЫ ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Дэлхийн гэр ахуйн цахилгаан барааны хамгийн том үзэсгэлэн ХБНГУ-ын нийслэл Берлин хотод зохион байгуулагдаж IFA 2017 үзэсгэлэнд “Саммит Компьютер Технологи” ХХК, PC mall сүлжээ дэлгүүрийн төлөөлөл оролцож байна. Та бүхэнд IFA 2017-ын эргэн тойронд болж буй шинэ, шинэлэг мэдээллийг цувралаар хүргэхээр боллоо.

Энэ удаад Euromonitoring судалгааны байгууллагаас дэлхийн хамгийн том хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин үйлдвэрлэгчээр сүүлийн 3 жил дараалан шалгараад буй Haier компанийг онцолоод байна.

 

 

IFA 2017-д Haier компани нь нийт 10,000 м2 талбайд өөрийн бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг үзэсгэлэн дээр танилцуулсан. Эдгээр олон бүтээгдэхүүнүүд дундаас PC mall сүлжээ дэлгүүрүүдэд яг одоо худалдаалагдаж байгаа Reddot awards-ийн шилдэг дизайн бүхий 12 кг, хоёр барабан бүхий хувцасыг 2 зэрэг угааж болох угаалгын машин олны анхаарлыг ихэд татаж байна. Дэлхийн хамгийн том гэр ахуйн цахилгаан барааны үзэсгэлэн дээр  танилцуулагдаад буй энэхүү бүтээгдэхүүн нь аль хэдийн Монголын хэрэглэгчидэд нэвтэрч дэлхийн шилдэг бүтээгдэхүүнийг цаг үетэй нь зэрэгцэн худалдан авах боломж нээлттэй байна гэж бодхоор сайхан санагдлаа.

 

 

Мөн дэлхийн хамгийн өргөн буюу 1 метр өргөнтэй хөргөгчийг Haier брэнд танилцуулсан бөгөөд энэхүү бүтээгдэхүүн ч мөн адил PC mall-ын сүлжээ дэлгүүрүүдэд яг одоо худалдаанд гарсан. Сонирхуулхад ХБНГУ-ын Сатурн цахилгаан барааны дэлгүүрт 2499 евро буюу 7,247,100 төгрөгөөр зарагдаж байхад PC mall-д 3,999,900 төгрөгөөр л монголын хэрэглэгчид худалдаж авах боломжтой.

 

 Түүгээр зогсохгүй энэхүү бүтээгдэхүүн нь ОХУ-ын МВидео дэлгүүрээс хайвал 199,990 рубль буюу 8,399,580 төгрөгөөр худалдаалагдаж байгааг харьцуулан харах боломжтой.

http://www.mvideo.ru/product-list-page-cls?q=25fsaa®ion_id=1&limit=12

Мөн Haier брэнд IFA 2017 дахь өөрийн үзэсгэлэнгийн танхимдаа Шинэ Зеландаас гаралтай Fisher&Paykel брэндийн бүтээгдэхүүнээ байрлуулсан нь Европын  хэрэглэгчдийн анхаарлыг татаж байв.

Haier брэнд АНУ-ын хамгийн том цахилгаан барааны брэнд болох General Electric Appliances компанийг 2016 онд худалдан авсан бөгөөд чанартай бараа бүтээгдэхүүн, боломжит үнэ, шинэлэг загвараараа дэлхийн хэрэглэгчдийн анхаарлыг татаж, өсч хөгжсөөр байна.

Haier компанийн Монгол дахь цорын ганц албан ёсны төлөөлөгч PC Mall.

Утас: 7575-3535

Онлайн дэлгүүр: www.PCMall.mn