DELL КОМПЬЮТЕРИЙН ШИНЭ ЗАГВАРУУД ТАНИЛЦУУЛАГДЛАА.

Dell брэндийн шинэ бүтээгдэхүүнүүд өнгөрсөн жилүүдийн амжилтаасаа ч илүү амжилтыг CES 2017-д үзүүллээ. Зөвхөн CES- ээр зогсохгүй Dell брэндийн зах зээлд эзлэх хувь сүүлийн 15  улиралтай харьцуулахад хувьд бусад үйлдвэрлэгчидээс хамгийн өндөр өсөлттэй байгаа бөгөөд энэ жилийн үзэсгэлэнд олон шинэлэг бүтээгдэхүүн хэрэглэгчиддээ танилцууллаа.

Ингээд та бүхэндээ Dell-ийн онцлох бүтээгдэхүүнээс танилцуулья.

 

Dell Canvas

2014 оноос Dell-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг энэхүү бүтээгдэхүүн дээр нилээдгүй хугацааг зарцуулсаны эцэст энэ онд танилцууллаа. Хэдийгээр олон нийтэд зарлаагүй ч Canvas-ын талаарх шуум аль хэдийнээ тархаж контент хөгжүүлэгч, дизайнеруудын дунд хүлээлт үүсгээд байсан бөгөөд Adobe, Autodesk, AVID, Dassault, Solid Works болон Microsoft гэх мэт бүх төрлийн мэргэжлийн программуудыг дэмжиж ажиллах юм.

Dell Canvas (Зураг: Patrick Moorhead)

Мэргэжлийн программ дээр ажиллаж буй хэрэглэгч ухаалаг үзэг, гар болон dial ашиглан илүү өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой бөгөөд энэ оны 3 дугаар сарын сүүлээр худалдааанд гарах юм.

Ямарч “утас” хэрэглэх шааардлаггүй, Dell Latitude 7285

Компьютер үйлдвэрлэгчид маш олон жилийн турш утасгүй технологийг хөгжүүлж ирсэн ч Wirelss Charging” болон “Gigabit wireless Ethernet” буюу өндөр хурдны утасгүй интернэт зэрэг нь хангалттай сайн шийдэгдээгүй. Харин 2017 оны хувьд утасгүй технологийн хувьд илүү шинэлэг болж хэрэглэгчдэд хүрж байгаа бөгөөд үүний хамгийн онцлох жишээ бол яалт ч үгүй Dell-ийн Latitude 7285 загвар юм. Энэхүү зөөврийн компьютер нь WiGig технологийг ашигласан хамгийн анхны бүрэн “wireless” буюу утасгүй компьютер болж байна.

 

Утасгүй дэлгэцийн холболт болон цэнэглэгч бүхий Dell Latitude 5285 2-in-1 (Зураг: Patrick Moorhead)

Latitude 7285-ын хувьд 12 инчийн таблет загвар бөгөөд WiGig –ыг ашиглан Dell-ийн утасгүй дэлгэцтэй холбогдох бөгөөд WiTricity-гийн технологийг утасгүй цэнэглэх технологийг өөр дээрээ агуулсан тул компьютерийг цэнэглэхийн тулд зориулалтийн тавиур дээр тавиад л ажиллаа хийж болно. CES 2017 гийн зооврийн компьютеруудаас харахад үүнийг л зөөврийн компьютерийн шинэ эрин үе гэж нэрлэж болхоор байлаа. Уг бүтээгдэхүүн нь ирэх 5 сард болох DELL EMC World дээр албан ёсоор худалдаанд гархаар зэхэж байна.

XPS 13 2-in-1 and updated XPS 15

CES-ийн хамгийн шилдэг гэгддэг Dell –ийн XPS брэнд мөн адил шинэ бүтээгдэхүүн, шинэ  Intel –ийн 7 дугаар үеийн CPU гээр тоноглогдсон шинэ бизнес ангилалын найдвартай ажиллагаа, нууцлал болон гайхалтай загвар дизайн бүхий XPS-үүдээ толилууллаа. Dell XPS 13 нь зах зээл дээрх хамгийн шилдэг гэгддэг.

 

Dell XPS 13 2-in-1 (Зураг: Patrick Moorhead)

Шинээр худалдаанд гарч буй XPS 13 таблет болдог энэхүү загвар нь ердийн XPS-үүдийн адил хүрээгүй дэлгэцтэй, хамгийн сүүлийн үеийн i7 процессороор тоноглогдсон байх бөгөөд хөргөлтөө сэнсгүйгээр шийдсэн учир илүү нимгэн, илүү дуу чимээ багатай болсон. Мөн Intel VPro CPU болон Dell BIOS технологуудтай учир томоохон байгууллагуудад ашиглахад нууцлал, ашиглалт зэрэгт санаа зовох асуудалгүй болсон байна.  XPS 15-ын хувьд маш нимгэн хэдий ч хамгийн сүүлийн үеийн NVIDIA GTX 10 серийн график карттай болсноор ямар ч тоглоомын зориулалттай компьютеруудаас дутхааргүй хүчирхэг болж чадлаа.

Шинэ XPS 27 бүгдийг нэг дор багтаасан ширээний компьютер