АЖИГЛАЛТЫН РАДИОЛОКАТОРЫГ ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

 Саммит компани Иргэний Нисэхийн Ерөнхий газрын Ажиглалтын радиолокаторын тоног төхөөрөмж 2 иж бүрдлийг нийлүүлэх, суурилуулах, түүний барилга байгууламж дэд бүтэцтэй холбоотой ажил төслийг амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өглөө.
 

Уг төслийн хүрээнд манай компани Испани улсын Индра Системас компанитай хамтран Иргэний нисэхийн зориулалт бүхий бодит ажиглалтын хоёр ширхэг радиолокаторыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд угсарч суурилуулсан бөгөөд тус төхөөрөмжүүдийн тусламжтайгаар Монгол улсын агаарын замаар нисэж байгаа иргэний нислэгүүдийг, удирдах боломжоор нислэгийн удирдагчийг хангах юм.

Радиолокатор нь иргэний нисэхийн ажиглалтын мэдээлэл болон нислэгийн төлөвлөгөөг хүлээн авах, боловсруулах зэрэг давуу талыг бүрдүүлдэг. Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол улсын агаарын зайд нэвтрэн өнгөрүүлэх чадварыг сайжруулах, агаарын хөлөг бүрийн нислэгийн аюулгүй байдал сайжирч хөдөлгөөний урсгал нэмэгдэх боломжтой боллоо. Тус төхөөрөмжийг Монгол улсын ИНЕГ одоогийн байдлаар 5 байрлалд (Хөвсгөл аймгийн Мөрөнд Хэнгэрэгтэй, Төв аймгийн Алтанбулагт Мөнх-Өлзийт, Хэнтий аймгийн Бор-өндөрт Бор-өндөр, Сүхбаатар аймгийн Их Өлгийд Их Өлгий, Өмнөговь аймгийн Мандал-Овоод БаянТээг нэртэйгээр) ашигладаг бөгөөд энэхүү төслөөр нэмж 2 ширхэгийг тогтсон байрлалд амжилттай нэмж суурилуулсан юм.  Төслийн хүрээнд байрлал бүрд дээр хайрган хучилттай авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, барилга угсралтын ажил зэрэг цогц ажлууд гүйцэтгэгдсэн болно.