SCANROBOT® 2.0 MDS НОМ СКАЙНЕРДАХ АВТОМАТ РОБОТ.

Австри улсын Treventus компаний зохион бүтээсэн MDS 2.0 загварын автомат ажиллагаа бүхий ном скайнердах робот нь цагт 2500 хуудсыг автоматаар скайнердан тоон системд хөрвүүлэх чадалтай, цаг хугацааг, зардлыг бодитоор хэмнэсэн өндөр бүтээмж бүхий төгс бүтээл юм.

Энгийн скайнераар скайнердахад зузаан номын хуудсыг бүтэн 180 грудас дэлгэх шаардлагатай, ингэсэнч хуудас бүр бүтэн гаргацтай харагддаггүй, он удаан жил хадгалагдсан түүхийн хосгүй бүтээлийг ингэж скайнердахад эрсдэлтэй. Эдгээр бэрхшээлийг олон жил судалсан Веннийн их сургуулийн эрдэмтэд 2007 онд Scanrobot-ийг бүтээж тэр жилдээ Европийн холбооны Мэдээллийн технологийн салбарын хамгийн том шагналыг хүртсэн юм.

Өвөрмөц V хэлбэрийн модон тавцанд алгын чинээ толь бичгээс эхлээд олон зуун хуудастай боть номыг хүний гараар төвөггүй байршуулснаар сорох болон үлээх замаар автоматаар хуудас бүрийг алдалгүй нямбай эргүүлж скайнердана. Хуудсыг бүтэн дэлгэх шаардлагагүй бөгөөд 60 градусаас доошгүй байхад хангалттай.  Призм толгойг ашиглан 1 удаагийн үйлдлээр 2 хуудсыг зэрэг скайнердаж чадна.

Манай компани 2011 онд Treventus компаний албан ёсны дистрибьютер болж Монгол улсад энэхүү роботыг хэд хэдэн номын санд амжилттай нэвтрүүлээд байна.

·         УИХ-ын тамгын газрын номын сан

·         Монгол-Солонгосын Политехник Коллеж

·         Үндэсний төв номын сан