Агаарын бохирдлын эсрэг хамтдаа аяны хүрээнд эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч бэлэглэлээ

“PC Mall” компьютер гэр ахуйн цахилгаан барааны дэлгүүрийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаад “Агаарын бохирдлын эсрэг хамтдаа” аяныг санаачлан явуулж байна. Өвлийн улиралд цэвэр агаараар амьсгалах боломжийг олгож байгаа Air Pro агаар цэвэршүүлэгчийг “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” болон “Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв”-д бэлэглэлээ.

 

 

 

 


Өдөрт 200 хүүхэд ирж эмчлүүлдэг “Эх хүүхдийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт 2 ширхгийг, утааны голомт гэгддэг 100 айлд байршилтай СБД-ийн Эрүүл мэндийн төвийн сүрьегийн кабинет, хүүхдийн тасаг, иргэдийн дугаар авах хэсэг гээд нийт 3 байршилд агаар цэвэршүүлэгчийг суурилууллаа. Өдөр бүр 900 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлгийн хамт олон ийнхүү орчин үеийн агаар цэвэршүүлэгчтэй болсондоо талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
“Агаар цэвэршүүлэгчийг айл бүрт” уриатайгаар “PC mall”-ын хамт олон агаарыг 99.97 хувь цэвэршүүлж, давхар чийгшүүлэх боломжтой энэхүү бараа бүтээгдэхүүнийг анх удаа худалдаанд гаргаад байна. Ижил төрлийн агаар цэвэршүүлэгчээс 80% хямд үнэтэй ч ерөнхий шүүлтүүр, Hepa filter буюу бохирдлыг 99.97 хувь цэвэрлэх, нян бактери устгагч ионжуулагч гэсэн 3 төрлийн шүүлтүүртэй гэдгээрээ давуу талтай.

Утас: 75753535 https://pc-mall.mn/