Dell EMC компани Oracle баазийн иж бүрэн шийдлээ танилцууллаа

Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч DellEMC Компани Монголчууд бидэнд хэдийнэ танил болсон билээ. DellEMC компани энэ удаад Oracle дата баазад зориулсан иж бүрэн шийдлээ Монголын томоохон байгууллагуудын өгөгдлийн сангийн администраторуудад танилцууллаа.

Өнөөдөр дэлхийн ихэнх томоохон байгууллагууд нь Oracle мэдээллийн баазыг ашиглаж өдөр тутмын бизнесээ хөтөлж байна. Энэ шийдэл нь Orасle мэдээллийн баазад зориулж өөр хоорондоо маш сайн зохицон ажиллах сервер, сторейж, свич зэрэг төхөөрөмжүүдийг нэгтгэж өгснөөр өндөр гүйцэтгэлийг үзүүлдэг. Мөн хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардал бага байдгаараа давуу талтай. Тухайлбал энэ системийг ашигласнаар Oracle лицензийг 55% хүртэл хямд авах боломж бүрддэг хэмээн тус үйл ажиллагаанд урилгаар оролцсон Dell EMC компанийн системийн инженер Прем Тричи Премкумар ярьж байна. Мөн тус танилцуулганд Dell EMC компанийн системийн зөвлөх инженер Жонотан Асвестис хүрэлцэн ирж дэлгэрэнгүй танилцуулга сургалт хийн хүмүүсийн сонирхсон асуултанд хариулж байлаа.

Энэ системийг ашигласнаар өндөр гүйцэтгэл хямд зардал зэргээс гадна мэргэжилтнүүд бидэнд мэдээллийн баазын ажлын ачааллыг нэгтгэх, виртуал орчин үүсгэх зэрэг хялбаршуулсан менежментийн интерфейстэй байгаа нь илүү таалагдлаа хэмээн оролцогчид ярьж байлаа.

Тус үйл ажиллагааг DellEMC компанийн албан ёсны дистрибютор Саммит компьютер технологи ХХК зохион байгуулж танилцууллаа. Энэ системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах бол тус компанийн ажилтнуудтай холбогдоорой.

Утас: 99011084

 

Зураг татах линк
http://share.time.mn/download.shtml?id=7urhbd3u54c78qpmt6fa1lstui