СПОРТЫГ ДЭМЖИГЧ “САММИТ КОМПЬЮТЕР ТЕХНОЛОГИ” ХХК

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүүхэд залуусын хөгжиж боловсрох, спортоор хичээллэх, өөрийгөө хөгжүүлэхийг дэмжих үүднээс “Саммит Компьютер Технологи” ХХК олон удаагийн спортын тэмцээн, арга хэмжээг ивээн тэтгэж, дэмжиж ирсэн билээ.

Энэ ч үүднээс Монгол улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн нэрэмжит Олон улсын таеквондогийн улсын аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн 2018.02.07 – 09-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан бөгөөд “Саммит Компьютер Технологи” ХХК уг тэмцээний ивээн тэтгэгчээр оролцож, хурд хүч, авхаалж самбаа, амжилтаараа манлайлсан шилдэг тамирчдын шагналыг хариуцан гардуулж өглөө.
Үүнээс гадна жил бүр зохион байгуулагддаг “Дуулиан 2020” улсын тэмцээнд “Саммит Компьютер” ХХК оролцон, баг тамирчдыг ивээн тэтгэж, дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч мөн адил нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хүүхэд залуусын соёл боловсролд чиглэсэн олон үйл ажиллагаанд оролцох болно гэдгийг дуулгахад таатай байна.