“ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН-2018” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

 "Оюутолгой" компаниас “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018”-ыг Буянт-Ухаа дахь спортын ордонд зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнгээр Оюу толгой компанитай хамтран ажилладаг ханган нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, бизнесийн харилцаа тогтоох, харилцан туршлага солилцох боломжтой юм байна.

Уг үзэсгэлэнд "Саммит Компьютер Технологи" ХХК дараах 3 төрлөөр оролцлоо

  1. Менежерүүдийн оффис ширээний шийдэл

Үүнд: сүүлийн үеийн компьютерийн танилцуулга болон түүний дагалдах акцессор бүтээгдэхүүнүүдийн давуу тал ашиглах боломжтой шийдэл

  1. Уул уурхай, хүнд нөхцөлд зориулсан бүтээгдэхүүн

Үүнд: Dell rugged tablet and rugged laptop давуу тал танилцуулга

Уг бүтээгдэхүүн нь -40 ээс +50 градуст ажилладаг бөгөөд ус, шороо тоостой үед ажиллах боломжтой доргилт,  усны хамгаалалттай бат бөх найдвартай шийдэл болохыг танилцууллаа

  1. Дата домайн шийдэл

Байгууллагуудад зориулсан өгөгдлийн нөөц бэлдэх, түүнийг сэргээх хамгийн найдвартай шилдэг шийдлийг танилцууллаа.