Саммит Компьютер Технологи ХХК

Хөгжил амжилтаас Амжилт биднээс

s

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид үйлчлүүлэгчдийнхээ байнгын түнш нь байж, шинэлэг , хэрэгцээнд нь тохирсон чанартай барааг цогцоор нь , хурдтай хангаж, сэтгэл ханамжийг өндөрт байлгасан салбартаа тэргүүлэгч компани байна.



АЛСЫН ХАРАА

Бид үйлчлүүлэгчдийнхээ байнгын түнш нь байж, шинэлэг , хэрэгцээнд нь тохирсон чанартай барааг цогцоор нь , хурдтай хангаж, сэтгэл ханамжийг өндөрт байлгасан салбартаа тэргүүлэгч компани байна.

БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

Байгуулагдсан цагаасаа эхлэн 10 жилийн хугацаанд зогсолтгүй оргил өөд тэмүүлэн ажиллаж ирсэн манай хамт олон өнөөдөр Монгол Улсдаа хүн бүрийн танил болсон, чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхийг чин сэтгэлээсээ эрмэлздэг чадварлаг хамт олонтой, хөл дээрээ бат зогссон салбартаа тэргүүлэгч компаниудын нэг болон өргөжин тэлжээ.

2009 оноос хойш Улаанбаатар хот болон аймаг бүрт өөрийн салбар нэгжтэй PC mall хэмээх анхны цахилгаан барааны сүлжээ дэлгүүрээ амжилттай нээн үйл ажиллагаагаа явуулж байна.

Haier брэндийн компьютерийг Монголдоо анх удаа нийлүүлж, цаашдаа Dell брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн шаардлагыг хангаж эрхийг авч чадсан нь манай компанийн амжилтын тод томруун түүх болон үлджээ. Өнөөдөр Dell брэнд Монголын компьютерийн зах зээлийн 70 хувийг дангаараа хангаж байна.

Бид таныг оргил өөд хөтөлнө.

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт хэрэглэгч, харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе

Манай компанийн цахим хуудсанд зочилж байгаад талархлаа илэрхийлье. Ямагт өөдөө тэмүүлж байхыг бэлэгдэн Саммит нэртэй компаниа байгуулж байсан тэр л эрч хүч, хүсэл тэмүүлэл өнөөдөр улс даяар 33 салбартай томоохон бизнес болж өргөжсөн нь хэрэглэгч, харилцагч та бүхний бидэнд өгсөн итгэл, хамт олны минь хүч хөдөлмөрийн үр дүн билээ.

Бидний хэрэглэгчиддээ үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний маань үндсэн чанар бол мэдээллийн технологийн салбарын онцлог болсон хурд, шинэ санаа, өндөр бүтээмж, үр ашигтай ажиллагаа гэж бид үздэг. Хэрэглэгч таны хүссэн чанарыг бид нийлүүлж, гэр тань инээд хөөр дүүрэн, ажил тань амжилттай байхын төлөө бид хичээж ажиллах болно. Өнөөдрийг хүртэл бидэнтэй хамт байж, биднийг байнга сонгон үйлчлүүлдэг хэрэглэгчид, харилцагчид болон нийт түншүүддээ баярлалаа. Арван жилийн хугацаанд бид 5-аас 150-уулаа болж өргөжлөө. Зөв зүйлийг бодож, зөв үйлийг хийж байгаа хүн сайхан амьдардаг гэж би боддог. Хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандаж, үнэнчээр хөдөлмөрлсөн хүн орлогоо нэмэгдүүлж, амьдралынхаа асуудлуудыг шийдэж чадаж байгаагийн жишээ манай хамт олон дундаас харж болно.

Мэдээллийн технологийн хөгжил дээр тулгуурлан бизнес тань амжилттай байж, гэр бүл тань тохь тухтай амьдралыг мэдрэх үйлчилгээ бүтээгдэхүүнээр хангахын төлөө бид урьд өмнөхөөсөө илүү хичээн ажиллах болно. Манай хамт олон дараагийн 10 жилд илүү том амжилтуудыг бүтээхэд таны итгэл, дэмжлэг ямагт биднийг зоригжуулах болно. Бидний хийж байгаа бизнес хэрэглэгч, харилцагчид болон хамт олны маань өсөлт хөгжил, Монгол Улсаа дэлхийд өрсөлдөх чадвартай улс болоход бодитой хувь нэмэр оруулах болно гэдэгт бид итгэж байна.

Хүндэтгэсэн,

Ерөнхий Захирал Т.Ганбат