ҮЙЛ АЖИЛЛААГААНЫ ЧИГЛЭЛ

Бидний үйл ажиллагааны ерөнхий чиглэлүүд

PC mall электрон барааны дэлгүүр

PC Mall компьютер гэр ахуйн цахилгаан барааны дэлгүүр нь 2003 онд 3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 120 гариу ажилтантай Улаанбаатар хотод 8 хөдөө орон нутагт нийт 5 салбар буюу Монгол улсын хэмжээнд хамгийн олон салбар бүхий сүлжээ дэлгүүр болон өргөжөөд байна. Бид өөрийн салбар дэлгүүрүүдээр хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангасан компьютер технологийн болон гэр ахуйн цахилгаан бараа борлуулалтын үйлчилгээг хэрэглэгчдэд найдвартай, түргэн шуурхай хямд үнээр хүргэж байна. PC Mall дэлгүүр доорх дэлхийн алдарт брэндүүдийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.

БАЙГУУЛЛАГЫН БОРЛУУЛАЛТ

Манай компанийн байгууллагын борлуулалт хариуцсан алба 2003 онд байгуулагдаж амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Байгууллагын борлуулалт хариуцсан алба нь “Саммит Компьютер Технолги”-н анхны алба ба өдгөө тус алба нь дэлхийд танигдсан Dell, Haier, Intel, Apple, Bose, Sharp, Samsung, LG, Asus зэрэг брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголын байгууллага хэрэглэгчдэд хүргэж байна. Тус алба нь бизнесийн төрөл бүрийн салбарт гардаг компьютер мэдээлэл технологийн асуудлыг шийдвэрлэх, тохирсон шийдлийг санал болгон мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэдэг ба Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн томоохон байгууллагуудтай хамтран олон төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Тодруулбал засгийн газар, төрийн яам агентлагууд, боловсрол эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага төслүүд, уул уурхай, банк санхүү, мэдээлэл харилцаа холбооны томоохон компаниудад байнгын хамтран ажиллаж байна.

Борлуулалтын дараах үйлчилгээ

PC service засварын төв нь PC mall сүлжээ дэлгүүрээс худалдан авсан компьютер, гэр ахуйн цахилгаан бараг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай засварлах үйлчилгээг үзүүлж байна. PC service засвар үйлчилгээний төв нь албан ёсны сертификаттай инженер үйлчилгээний ажилтны багтай ба Dell, Apple, Samsung, HP, Bose, Sharp, Epson, Cisco корпорациудын сургалтын төвд мэргэжил дээшлүүлсэн инженер техникийн ажилтнууд таны барааны найдвартай ажиллагааг баталгаатай хангах болно.